Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп өөрийгөө герман удамтай гэхэд Меркелийн инээд хүрэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Францад болсон “Их Долоо”-гийн уулзалтын төгсгөлд АНУ-ын ерөнхийлөгч, Германы канцлерь нар хамтарсан хэвлэлийн хурал хийжээ.

Дональд Трамп Германы удирдагчтай хийсэн уулзалт нь маш их үр дүнтэй болсныг яриад Ангела Меркелийг “гайхамшигтай эмэгтэй” хэмээн магтсан байна.

Тэр бас Герман улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш Германд зөвхөн өөр арга хэмжээнд оролцох зорилгоор зочилж байсан бол албан ёсны айлчлал хийж байгаагүй юм.

Тэрээр хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө герман удамтайгаараа бахархдаг гэж хэлсэн байна. Гэтэл Ангела Меркель энэ үгийг сонсоод тэсэлгүй инээд алдсан нь хэвлэлүүдийн дуранд өртжээ.

Дональд Трампын өвөг эцэг Фридрих Германд төрсөн хүн бөгөөд сүүлд АНУ-д цагаачлан ирж байсан гэдэг. Харин Трампын эхийн тал нь Шотланд угшилтай юм.