Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Умард мөсөн далайд таван шинэ арал нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Оросын далай тэнгисийн судлаачид Умард мөсөн далайн нэг хэсэг болох Карын тэнгисийн Франц Иосифийн газраас таван шинэ арал нээжээ.

Арлуудын хэмжээ 900-аас 54,500 метр квадрат талбайтай юм байна.

Арлуудыг анх гурван жилийн өмнө хиймэл дагуулын зурагнаас илрүүлж байсан гэнэ. Наймдугаар сарын 15-нд эдгээр арлууд руу судлаачдын баг илгээж, баталгаажуулах арга хэмжээ авсан байна. Судлаачид есдүгээр сарын дунд хүртэл тэнд ажиллана.

ОХУ-ын харьяанд байдаг Франц Иосифийн газар нь 192 бүлэг арлаас тогтдог. Энд хүн амьдрахад хэцүү орчин нөхцөлтэй тул зөвхөн армийн цэргүүд байрладаг ажээ.

Умард мөсөн далайд асар их байгалийн баялагийн нөөц бий гэж судлаачид үздэг. Тиймээс дэлхийн олон улс орон энэ бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэхээр өрсөлдөж байгаа.

ОХУ-ын хувьд Умардын флотоо орчин үеийн техникээр сэлбэн сайжруулж, ЗХУ-ын үед ажиллаж байгаад сүүлд орхигдсон цэргийн баазуудаа дахин нээж байна.

АНУ, Хятад, Канад, Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед зэрэг улсууд сүүлийн жилүүдэд мөн Умард мөсөн далайд үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: РИА Новости