Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагчийг ирэх сарын 14-нд тодруулна

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс 15 дахь жиллдээ оролцох гэж байна.

Тодруулбал, ирэх сарын 14-нд “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөх үндэсний хэмжээний ялагчийг тодруулах “Miss World Mongolia-2019” тэмцээн болох бөгөөд энэ талаар өнөөдөр тэмцээний зохион байгуулагчид болох “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар. 

Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдөж, цорын ганц ялагч эх орноо төлөөлөн “Miss World 2019” тэмцээнд оролцон, дэлхийн 130 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхтэй болох юм. 

Монголоос оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа билээ. Тодруулбал, мисс А.Баярцэцэг People’s choice номинацын ялагчаар тодорч, шилдэг 11-т, мисс Ц.Энхжин шилдэг 15-д тодорсон. Тэгвэл өнгөрсөн жилийн мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөсөн юм.

Ташрамд дурдахад, “Мiss World Mongolia-2019” тэмцээний албан ёсны зохион байгуулагчаар “Asian Future” компани ажиллаж байна. Тус компани нь miss world тэмцээнийг эзэмшигч болон зохион байгуулагч “Miss World Limited” компаниас олгосон онцгой эрхийг эзэмшдэг. 

“Дэлхийн мисс” тэмцээн нь 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгэн зэрэг хоёр тэрбум хүн хүлээн авч үздэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг билээ.