Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд орон сууцны барилгын өртөг өссөн тухай таны мэдэх ёстой 3 баримт

ikon.mn
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Орон сууц барих өртөг тасралтгүй өсөж, үүний эсрэг талд үнэ өсөхгүй байгаа талаар барилгын салбарынхан ярьдаг.

Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчид алдагдал хүлээж эхэлсэн гэнэ. Тэгвэл тэдний яриаг батлах гурван баримтыг уншигч танд хүргэж байна. 

НЭГ. Өртгийн индекс 115.1 хувиар өсжээ 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзэхэд, орон сууцны өртгийн индекс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тасралтгүй өсөж байна.

Эндээс өнгөрсөн 2018 оны гуравдугаар улиралд хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Орон сууцны өртгийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 115.1 хувиар өссөн байна. 

 
Эх сурвалж: www.1212.mn

ХОЁР. Ам.долларын ханш таван жилийн дотор 57.4 хувиар чангарсан байна 

Барилгын материалын өртөгт хамгийн жинтэй нөлөөг ам.долларын ханш үзүүлдэг тухай барилгын салбарынхан ярьдаг.

Тухайлбал,  “Жигүүр Гранд Групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Халиун www.oly.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Үнэ, өртөг хоёрын зөрүү ойртож байгаад валютын ханш их хэмжээгээр нөлөөлж байна. Жишээ нь, манай компанийн босгосон “Гэгээнтэн” цогцолборыг барьж байх үед ам.долларын ханш 1,300 орчим төгрөгтэй тэнцэж байв. Өдгөө энэ тоо 2,600 төгрөг болон хоёр дахин өсжээ” гэж хэлсэн юм.

 
Эх сурвалж: www.mongolbank.mn

 

Мөн “Барилгын бараа материалын 50-70 хувийг гаднаас импортолдог. Манай компанийн хувьд Европ, ОХУ болон БНХАУ-аас бараа материал татдаг. Энэ үед ханшийн зөрүүгээс шалтгаалан нэлээн алдагдал хүлээж байна” гэж хэлсэн юм. 

ГУРАВ. Орон сууцны үнэ тогтворжсон 

Орон сууцны өртөг тасралтгүй өсөж байгаа боловч үнэ өнгөрсөн гурван жилийн хугацаанд  харьцангуй тогтворжсон байна.

 
Эх сурвалж: www.mongolbank.mn

Монголбанкнаас танилцуулдаг Орон сууцны үнийн индексээс харахад 2017 оны долоодугаар сар хүртэл үнэ тасралтгүй урууджээ. Үүнээс хойш үнэ бага зэрэг сэргэх хандлагатай болсон байна. 

 

Эх сурвалж: Oly.mn