Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

БРАЙТОНИЙН практик төвтэй сургалтуудыг зайнаас!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

АНГЛИ ХЭЛЭЭР ТӨВӨГГҮЙ ЯРЬДАГ БОЛМООР БАЙНА УУ? БЯЛУУНЫ ХАМГИЙН АМТТАЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРЦГӨӨЕ!

Англи хэлний ярианы чадварт төвлөрөн ажилладаг Брайтон сургалтын төв Англи хэл сурах практик төвтэй сургалтын хөтөлбөр болон онлайн орчинд зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагаагаараа танигдсан билээ. Ярианы чадварыг хөгжүүлэх буюу хэрэглэж чаддаг Англи хэлтэй болгох зорилготой тэдний “дадлага” төвтэй сургалтын хөтөлбөрийг зайнаас суралцах ганцхан удаагийн үйл ажиллагааг Брайтончууд зарлажээ. Энэ үйл ажиллагаагаар та Брайтонийн доорх 3 төрлийн лекц хичээлийг үндсэн сургалтын төлбөрөөс хэд дахин бага үнээр авах боломжтой ба ярианы дадлага хийх сонирхолтой чаллэнжид нэгдэх боломжтой юм. Ингээд, тэдний бэлтгэсэн хөтөлбөртэй танилцана уу.

“ХЭРЭГЛЭЖ” ЧАДДАГ АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛОХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?  

Хэл сурах гэж бид амьдралынхаа багагүй цаг хугацааг үрдэг. Товчхондоо, та аливаа хэлийг 50%-н “заалгаж”, үлдсэн 50%-г нь “хэрэглэж” байж л сурах боломжтой. Гэвч олон жилийн “дүрэм” төвтэй хичээлийн хөтөлбөрөөс болж бидний дийлэнх нь хэл сурахыг зөвхөн “сурах” процесс гэж эндүүрдэг. Үүний үр дүнд суурь мэдлэг хангалттай боловч ярьж чаддаггүй Англи хэлтэй хүмүүс бидний дунд маш их байгааг та ч гэсэн анзаарч байгаа байх.

Тиймээс, Брайтончууд бид сургалтаа явуулдаг гол зарчим нь эхлээд ЧУХЛЫГ НЬ сурч, түүнийгээ ХЭРЭГЛЭДЭГ болох ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хэрэв Англи хэлийг бялуу гэж үзвэл бүх бялууг идэх гэж оролдолгүйгээр, зөвхөн практик дээр өндөр давтамжтай ашиглагддаг тэр амттай хэсэгт нь төвлөрөх юм. Амьдралд өргөн ашиглагддаг үг, дүрэм, бүтэц зэрэг чухал хэсгүүдийг онцолж сурах нь хамгийн гол нь танд ярианы чадвараа хурдан хугацаанд сайжруулах боломжийг өгдөг билээ.

 

Брайтонийн боловсруулсан практик төвтэй хөтөлбөр нь 4 үндсэн хэсэгт хуваагддаг. Товчхондоо, та доорх 4 чадварыг зөв аргаар, жигд хөгжүүлж чадвал Англи хэл сураад байгаа мөртлөө ярьж, ашиглаж чаддаггүй асуудлыг хурдан хугацаанд даван туулах боломжтой болно.

Ингээд та Англи хэлийг олон жил үзэж байгаа боловч, хүссэн хэмжээндээ ашиглаж чадахгүй байгаа бол Брайтонийн зайны сургалтуудыг энгийн сургалтын төлбөрөөс хэд дахин бага үнээр суралцах ганцхан удаагийн үйл ажиллагаанд нэгдээрэй. Зайны сургалтад Брайтонийн үндсэн хөтөлбөрйин лекцийн хичээлүүдийг багтааснаас гадна, мэдрэмж хөгжүүлэх сонирхолтой чаллэнж багтсан байгаа юм. Дүрэм үзэж, хэт их үг цээжлэхээ зогсоож, хэрэглэж эхэлцгээе!

БАГЦ ХИЧЭЭЛҮҮДИЙН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:  

БАГЦ ХИЧЭЭЛ 1: DNA3” ӨГҮҮЛБЭР ЗОХИОХ ХЯЛБАРШУУЛСАН АРГАЧЛАЛ 

 

Ямар ч хэлийг суралцсан түрүүлж эзэмших ёстой чухал чадвар бол тухайн хэлний өгүүлбэрийн бүтцийг ойлгох юм. Брайтонийн боловсруулсан “DNA3” өгүүлбэрийн бүтцийн аргачлал нь зөвхөн Англи хэлний өгүүлбэр бүтээх хялбаршуулсан аргачлал юм. Өөрөөр хэлбэл, Англи хэлний өгүүлбэрийн бүтцийг маш энгийн бөгөөд, цөөн ангилалд оруулж тайлбарладаг тул ойлгох болон хэрэглэхэд тун дөхөм байдаг.

Танилцуулгаhttp://brighton.mn/pdf/5d56212e13b5661a2c4dbdf6

БАГЦ ХИЧЭЭЛ 2: POWERWORDS  ЧУХАЛ ҮГ, ХЭЛЦИЙН ХИЧЭЭЛ

 

Үг цээжлэхийн сул тал нь та тухайн үгний ил харагдаж байгаа утгыг нь л мэдэж чадахаас бус тухайн үгний хэрэглээг нь ойлгож чаддаггүй. Гэтэл хэл гэдэг нь өөрөө соёлын нэг хэлбэр учраас Англи-Монгол хэлэнд ялгаатай хэрэглэгддэг үг, хэлц, илэрхийлэмжүүд тоолшгүй их байдаг. Тиймээс, ярьж сурахад POWERWORDS-ийн хэрэглээг мэдэх нь хамгийн чухал байдаг.

Танилцуулгаhttp://brighton.mn/pdf/5d5534dd13b5661a2c4dbdf5

БАГЦ ХИЧЭЭЛ 3: COFFEE & GRAMMAR” ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ДҮРМҮҮДИЙН БАГЦ ХИЧЭЭЛ

 

Бүх дүрмийг мэддэг болчихоод ярих уу эсвэл түгээмэл хэрэглэгддэг 50%-ийг нь түрүүлж сураад, төвөггүй ашигладаг болох уу? Зөвхөн амьдралд өргөн хэрэглэгддэг дүрмүүд дээр л төвлөрч, түүний хэрэглээг сайтар эзэмшиж авах нь энэхүү хөтөлбөрийн гол зорилго юм.

Танилцуулгаhttp://brighton.mn/pdf/5d56216013b5661a2c4dbdf8

БАГЦ ХИЧЭЭЛ 4: МЭДРЭМЖ ХӨГЖҮҮЛЭХ ЧАЛЛЭНЖ   

Аливаа хэлээр ярина гэдэг нь өөрөө маш богино хугацаанд болдог процесс юм. Тиймээс тархинаас илүүтэйгээр “мэдрэмж” ажиллаж байж л ярианы явцад таны амнаас өгүүлбэрүүд урсан гардаг.

Гэтэл танхимд суралцах боломжгүй энэ мэдрэмж хөгжүүлэх процесс эх орондоо хэл сурч буй хүмүүст хамгийн том асуудал болдог. Тиймээс, Брайтончууд бид энэ сул чадварын чухлыг ойлгуулж, хөгжүүлэхийн тулд орон даяар 3 удаа “Oh My English” чаллэнжийг зохион байгуулж нийт 1000 гаруй хүнийг хамруулаад байгаа билээ.

Харин энэ удаад бид “BOOK OR MOVIE?” 1 сарын онлайн чаллэнжийг зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү чаллэнжид оролцсоноор та мэдрэмж хөгжүүлэх шалгарсан аргууд болох кино үзэх болон ном уншиж 1 сарыг өнгөрүүлэх юм. Ингэхдээ түүнийгээ Англиар ярьж, 300 гаруй POWERWORDS-ийг давхар сурч, мөн ялагчдын нэг болж бооцооны мөнгө авах сонирхолтой үйл ажиллагаа юм.

Танилцуулгаhttp://brighton.mn/pdf/5d56216b13b5661a2c4dbdf9

Ингээд, Брайтонийн үндсэн хөтөлбөрийн лекцүүдийг зайнаас суралцахыг хүсвэл доорх мэдээлэлтэй бүрэн танилцаарай.

Сургалт бүр 4 удаагийн лекц, 1 удаагийн дадлага хийх даалгавар гэсэн хэсгээс бүрдэнэ

ТӨЛБӨР
*Та дурын 1 сургалт авахад: 60,000₮ 
*Та дурын 2 сургалт авахад: 90,000₮ 
*Та бүх сургалт авахад: 120,000₮

БЭЛЭГ: 8 сарын 31-ны өдөртөө багтаж бүртгэлээ баталгаажуулсан хүн бүр Брайтоны зүгээс зохион байгуулдаг бүх төрлийн онлайн хөтөлбөрүүд болон танхимын хичээлд ашиглаж болохоор 25,000₮-ийн купонийн эзэн болох болно.

Бүртгүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та доорх линкээс авна уу?

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://tinyurl.com/y2v84tye

ХОЛБОГДОХ УТАС: 99248187

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.