Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим элсэлтэд шалгарсан хүүхдүүдийг Даваа гарагт багтан цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл өчигдөр 23:59 цагаар дуусгавар болж, цахим элсэлтийн үйл ажиллагаа өнөөдөр 10:00 цагт нийслэл даяар эхлээд байна.

Иймд цэцэрлэгүүдээс төлөөлөл болгож Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл ажиллагаатай холбогдох албаныхан газар дээр нь танилцаж, ажилласан юм.  

Бид элсэлтийн үйл явцын талаар тус цэцэрлэгээс сурвалжиллаа.

Цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

“2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжиллээ. 

Наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59 минутын байдлаар 31,340 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээрээс хоёр настай 19,764 хүүхэд, гурван настай 4,918 хүүхэд, дөрвөн настай 3,525 хүүхэд бүртгүүлсэн байна” хэмээн нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул онцоллоо.

 
Гэрэл зургийг MPA.mn

14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхболд “Манай цэцэрлэгт хамран сургах тойргийн 373 хүүхэд байдаг. 2-5 насны тус бүр хоёр бүлэг буюу нийт найман бүлэг бий. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 62 хүүхэд авна гэж хяналтын тоогоо өгсөн. Харин шинээр 75 хүүхэд бүртгэгдсэн.

Сая цахим элсэлт явагдаж 2019-2020 оны хичээлийн жилд хоёр настай 50 хүүхэд шалгарч таван хүүхэд шалгараагүй, гурван настай зургаан хүүхэд шалгарч гурав нь шалгарсангүй. Мөн дөрвөн настай хүүхэд дөрвийг авах байсан тул бүртгүүлсэн дөрвөн хүүхэд бүгд шалгарсан. Харин таван настай хүүхэд хоёрыг нь авах байсан тул нийт бүртгүүлсэн есөн хүүхдээс долоо нь шалгарч чадсангүй” гэлээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар Улаанбаатарт байгууллагын 13 цэцэрлэг ашиглалтад орсон
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул "Цахим бүртгэлийн тухайд хаанаас ч бүртгүүлэх боломжтой байхаар боломжит нөхцөлийг нь эцэг эхчүүдэд олгож өгсөн. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор өмнө нь урт дараалал үүсэхээс эхлээд хүндрэлтэй асуудлууд гардаг байсныг эцэг эхчүүд маань мэдэж байгаа.

Цэцэрлэгийн цахим элсэлт 14 дүгээр цэцэрлэгт явагдаж хоёр настай 55 хүүхэд бүртгүүлснээс 50 хүүхэд амжилттай элсэн орлоо. Цэцэрлэгт орсон эсэх талаар нь эцэг эхчүүдийн утасны дугаарт мессежээр хариу өгч байгаа" гэв. 

Түүчнлэн энэ жил цэцэрлэгийн элсэлтэд хүүхдүүдийн 84 хувийг нь хамруулах зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд 85 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Тодруулбал, нийслэл хотод есдүгээр сарын 1-н гэхэд 29 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүд шинээр байгуулагдаж,  байгууллагууд цэцэрлэгтэй болж буй нь дээрх зорилтод нөлөөлнө”

Сүүлийн гурван жилийн байдлаар Улаанбаатарт 13 байгууллагын цэцэрлэг ашиглалтад орсон.

Өнөөдөр элсэлтээр бүртгүүлсэн хэрнэ сонгогдоогүй хүүхдүүд нөөцөд үлдэнэ. Шалгарсан хүүхдүүдийг өнөөдөр болон ирэх даваа гарагт багтан баталгаажуулах хэрэгтэй. Баталгаажуулснаар ” хэмээв. 

Сугалаа нь тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсийн хяналт дор явагдаж байгаа тул шударга бус асуудал гарахгүй
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “Бид нэг сарын хугацаанд цахим бүртгэл явууллаа. Системийн хувьд Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар гээд олон газартай хамтарч ажиллаж байна. Систем хүүхдүүдийг хаягийнх нь дагуу хамран сургах тойрогт нь оноож бүртгэдэг.

Харин хяналтын тооноос хэтэрсэн цэцэрлэгүүд дээр сугалаа явагдаж байгаа. Сугалаа нь Тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын хэлтсийн хяналтан дор явагдаж байгаа тул шударга бус асуудал гарахгүй" гэлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

 

Цахим элсэлтэд сонгогдсон хүүхдийн баталгаажуулалтыг цэцэрлэг дээр нь очиж хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
  • Хүүхдийн цээж зураг 2%.

    Мөн цахим элсэлтэнд шалгарсан эсэхээ эндээс харах боломжтой.