Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "ABU ROBOCON-2019 MONGOLIA" олон улсын роботын тэмцээний талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN

ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд

09:00 цагт "Халхын голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Новотeл зочид буудлын 4 давхарын хурлын танхимд

10:00-17:00 цагт Томуугийн эсрэг олон улсын зөвлөгөөн үргэлжилнэ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгт

10:00 цагт тус цэцэрлэгийн цахим элсэлтийн үйл явцтай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын гарга О.Чинзориг болон бусад холбогдох албаныхан танилцана. 

Цамбагаравын хойно

11:40 цагт  Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болно.

"Холидэй" Инн зочил буудлын хурлын танхимд

12:00 цагт "ABU ROBOCON-2019 MONGOLIA" олон улсын роботын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-ын хурлын танхимд

14:00 цагт Монгол дахь Солонгос ТББ-уудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй "Иргэний нийгмийн онол арга зүй" олон улсын туршлага солилцох семинар болно.

Чингис зочид буудалд

17:00 цагт  Төрөлхийн сонсголгүй хүүхдэд болон олдмол сонсголгүй болсон том хүнд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай улс хийж эхэлсний 10 жилийн ой болно.