Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгэмдээ хайртай компанид хэрэглэгчид хайртай байдаг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 20
Сурталчилгаа

Хүн төрөлхтний хөгжлийг даган бизнес ч хүрээгээ асар ихээр тэлж байна.

Дэлхий даяар бизнесүүд томрохын хэрээр хүмүүсийн хэрэглээ ч даган өсөж, үүнийгээ дагаад нийгэм, байгаль орчны асуудлууд хурцаддаг. Иймд даган гарч ирж буй асуудлуудад анхаарлаа хандуулдаг маркетингийн төрөл амжилт олох нь элбэгшээд байна. Орчин үед амжилттай яваа том компаниуд бүгд ийм төрлийн маркетингийн аргыг ашигладаг болжээ. Учир нь бизнес хийж буй нийгэм, дэлхийдээ эргүүлээд сайн үйлс хийх нь ямар ч компанид байх ёстой нийгмийн хариуцлага, ухамсрын асуудал юм. 

 

Эхлээд та бидний хамгийн сайн мэддэг кейстэй танилцъя. Энэ бол ALS Ice Bucket Challenge.

Хүмүүс цэв хүйтэн ус толгой дээрээ асгаж, бусдыгаа уриалсан бичлэг сошиалаар дүүрэн тарсан нь саяхан мэт. Энэ бол төр нийгмийн зүтгэлтнүүдээс авахуулаад  Оскарын шагналт жүжигчид хүртэл оролцсон нийгмийн маркетингийн маш сайн жишээ юм. ALS гэх мэдрэлийн өвчний эсрэг анхаарал сэрэмжлүүлгийг нийтэд түгээж, 115 сая долларыг өвчний судалгаанд зориулан босгож чадсан билээ.

Хэдийгээр уг аян Америкт эхэлсэн ч цахим сүлжээн ачаар дэлхий даяар тарж, сая сая хүмүүс өдрөөс өдөрт нэгдсээр байсан юм. Хүн болгон мөнгөн хандив өргөөгүй ч уг аянд оролцсоноороо сайн үйлсийн аянд нэгдсэн. Үүнтэй яг адилаар манайд ч гэсэн нийгмийн маркетинг, сайн үйлсийн аяны хэдэн сонирхолтой кейс бий. 

Нийгмийн маркетинг гэх зүйл манайд дөнгөж л "тренд" болоод буй. Сүүлийн жилүүдэд нийгмийн маркетингийн аргыг тасралтгүй ашиглаж, зөвхөн бизнест биш нийгэмд хөрөнгө оруулж буй компани болох Юнител Группийн кейсүүдтэй танилцъя. 

Юнител Группээс санаачилсан хамгийн эхний аян "Зөв Гэр бүл" нь нийгэмд дутагдаад буй эерэг хандлагыг бий болгохын төлөө гарч ирсэн билээ. Хогоо ил задгай хаяхгүй байх, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, боловсон харилцааг эрхэмлэх зэргээр олон хэлбэртэй уг сурталчилгаа нь өргөн утгаараа бүх хүнийг аливаад эерэг, зөв хандлагатай байхыг уриалж чадсанаараа хэрэглэгчид төдийгүй олон нийтийн талархлыг хүлээж зөвхөн сошиал медиа орчинд л гэхэд 13 мянга гаруй эерэг сэтгэгдлийг хүлээн авсан юм. Тиймдээ ч нэгэн хэсэг залуусын дунд "ЗӨВ БАЙЛДАА!" гэсэн хэллэг хэсэг "модонд орсон". Үүнээс харахад үнэхээр үр өгөөжөө өгсөн нийгмийн маркетингийн кейс гэж хэлж болох юм. Хэдийгээр маркетингийн ажил нийгмийн сайн сайхны төлөө ч гэлээ үндсэн зорилго нь мэдээж борлуулалтыг өсгөх. Тиймээс нийгмийн маркетингийн кампанит ажил эхлүүлж байгаа бол нийгэм, бизнесийн гүн судалгаа маш чухал юм.

Үүний дараа Юнител Групп эрүүл амьдралын хэв маягийг уриалсан "Ногоон Зүрх" аяныг эхлүүлсэн. "Ногоон Зүрх" аяны хүрээнд гарсан карт бүрийн үнийн дүнгийн тодорхой хувийг хуримтлуулан Баянгол дүүрэгт байрлах Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт залийг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулсан юм. Уг аянд 100 гаруй сая төгрөг цугларч, Юнител группийн хэрэглэгч бүр нийгмийн халамж хэрэгтэй хүүхдүүдэд спортоор дамжуулан эрч хүчтэй амьдрах урам зориг бэлэглэх бүрэн боломжтой болсон юм. Энэхүү аяны хуримтлалын сан 24/7 иргэдэд нээлттэй байсан бөгөөд хэрэглэгчид сайн үйлсийн нэгэн хэсэг болж буйгаа өөрсдийн нүдээр харах боломжтой байсан билээ. 

 

Харин одоо Юнител Группээс хамгийн сүүлд зарлаад буй нийгмийн маркетингийн кампанит ажилтай танилцъя. Энэ бол "Ногоон Зүрх - Аав Ээжээ хайрлая" аян юм. 

Юнител Групп уг аянаар дамжуулж мартагдаж, хоцрогдоод буй ахмадын халамжийн салбарын зүг нийгмийн анхаарлыг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ маркетингийн ажлын төсвөөсөө 80 сая төгрөгтэй дүйцэхүйц хандив тусламжийг Батсүмбэр дэх Ахмадын үндэсний төвд хандивлахаар болсон. Өмнөх ажил дээр картын борлуулалтын тодорхой хувь байсан бол энэ удаад өөрсдийн төсвөөс сайн үйлсийн аян хийж буй нь сонирхол татаад буй юм. 

 

Эцэст нь хэлэхэд бизнес тэлэхийн хажуугаар нийгмийн хэрэгцээ шаардлага, асуудал дагаад өсөж байна.

Иймээс нийгэмд үлгэр жишээ компаниуд л зөвхөн өөрсдийн ашиг орлогод биш нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн маркетингийн аргыг хэрэглэж байна. Хэдийгээр байгууллагын хувьд эрсдэл өндөр ч нийгмийн сайн сайхны төлөө хойшоо суугаагүй компаниуд байгаа нь сайшаалтай юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.