Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

NBA: Энэ зуны хамгийн том 5 солилцоо наймаа

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 20
iKon.MN

Энэ зун NBA-ийн хувьд хөл хөдөлгөөнтэй үе байсан гэж хэлэхэд буруудахгүй байх.

NBA-ийн нийт тоглогчийн  40 хувь нь чөлөөт тоглогч болж шинэ баг, шинэ гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл эдгээрээс хамгийн шуугиан тарьсан болон багтаа хэрэг болох 5 солилцоог авч үзье.

1.Залуу супер одод Лос Анжелес Клипперс багт нэгдэв

 

Энэ бол мэдээж хамгийн шуугиан тарьсан солилцоо болж чадсан юм. Шинэхэн аварга болоод байсан Кавай Леонард болон лигийн элит хамгаалагч довтлогч Пол Жорж нар Клипперс багт нэгдэж энэ багийг хамгаалалт довтолгоо гээд шууд топ түвшний багуудын тоонд зүй ёсоор оруулж байна.

2.Лигийн шилдэг төгсгөл хийдэг хослол бүрдэв

 

Лигт төгсгөл сайн хийдгээрээ танигдсан тоглогчдоос хамгийн шилдэгт Кевин Дурант зүй ёсоор тэргүүлэх билээ. Тэгвэл Кайри Ирвинг мөн л дутахааргүй сайн төгсгөл хийдэг тоглогч.

Тэд Брүүклин нэтс багт шинэхэн "аюултай" хослолыг бүрдүүллээ.

3.Лейкерс ТОП түвшинд

 

Сүүлийн хагас жилийн хугацаанд яригдаж байсан солилцоо энэ зун биеллээ олж Энтони Давис Лэйкерс багт Хаан Жэймстэй нэгдлээ. Ингэснээр сүүлийн хэдэн жил уналтад ороод байсан Лэйкерс баг топ түвшний баг болж чадна гэж лигийн аналистууд сэтгүүлч нар үзэж байгаа юм.

4.Хуучин багийн андуудын нэгдэл

 

Энэ хослол бол лигийн бусад багуудын хамгаалалтад маш том асуудал үүсгэх хослол мөн гэж үзэж байгаа юм. Учир нь эдгээр тоглогч нь сүүлийн 5 жил довтолгооны үзүүлэлтээрээ эхний хоёр байрыг солилцон эзэмшсэн аюултай тоглогч нар.

Уэстбрүүк 10 жилийн дараа Оклахама хотыг орхиж Рокэтс багт хуучин багийн анд Хардентай нэгдэж байгаа билээ.

5. Лигийн хамгийн том биетэй гарааны 5

 

Энэ бол мэдээж Сиксэрс юм. Плэйофф-д мэргэжилтнүүдийн таамагласнаас тааруухан амжилт үзүүлсэн тэд солилцоо наймааны үеэр сайн ажиллав. Залуу тоглогч нартай таарамж муутай Жимми Батлерыг Миами хит рүү солилцоонд оруулж, залуу тоглогч Жош Ричардсоныг авсан төдийгүй Тобиас Харристай макс гэрээ хийж авч үлдэж чадсан билээ.

Мөн багуудын хүслэн болсон хүчний довтлогч/төв ямар ч хийгүй тоглогч  гэгддэг Ал Хорфордыг наймааны цонхоор авч чадсанаар Сиксэрс лигийн хамгийн аюултай хамгаалалттай баг болж байгаа юм.