2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
14:00
S30
16°
15:00
S30
16°
16:00
S30
15°
17:00
S32
15°
18:00
S32
13°
19:00
S31
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31

33 сая ам.долларын шагналын сантай "The International" цахим спортын тэмцээн Шанхай хотод үргэлжилж байна

Э.Аззаяа, iKON.MN
2019 оны 8 сарын 19
iKon.MN

"The International" тэмцээн нь цахим спортын Дота 2 төрлийн хамгийн том тэмцээн төдийгүй бусад төрлийн хувьд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн билээ.

Хамгийн анх 2011 онд Герман Улсын Кёльн хотод 1.6 сая ам.долларын шагналын сантайгаар зохиогдсоноороо цахим спорт сонирхогчдын анхаарлыг татаж байв. Үүнээс хойш жил болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил болгон шагналын сан болон хамрах хүрээ, үзэгчдийн тоо зэрэг нь хурдацтай өсөж байгаа юм.

2019 оны "The international" тэмцээн 33 сая ам.долларын шагналын сантайгаар Шанхай хотод зохион байгуулагдаж наймдугаар сарын 25-нд шилдгээ тодруулна. 

Тэмцээнд нийт 18 баг ордог ба хасагдсан багууд ч тодорхой хэмжээний шагналын мөнгө авдгаараа онцлогтой. 

Цахим спорт сонирхогчдын хувьд тэмцээнд оролцох 18 багийн тоонд багтах нь олон улсад хүчтэй өрсөлдөгч болсноо зарлаж байгаа хэрэг аж. 

x