Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг ШИНЭЧЛЭГДЛЭЭ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагдсан. Хүнд өвчтнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эрчимт эмчилгээний тасаг нь одоогоор 9 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба 7 эмч 21 сувилагч 4 туслах сувилагч, 4 асрагчтай.

2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй байсан ба энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусган өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Барилгын засварын ажлыг ЭМЯ-аас дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг "Жаргалан дулаан" ХХК хийж гүйцэтгэлээ.

Харин бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгч байгаа юм. Үүнд бүх цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн. 

Засвар үйлчилгээ хийгдсэний үндсэн дээр Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортойгоор ажиллахаар боллоо гэж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс мэдээллээ.

Фото

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг