Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны төсвөөр баригдах ёстой хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн газар шийдэгдээгүй байна

ikon.mn
2019 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан 19 сургууль, цэцэрлэг, олон улсын тусламжийн хөрөнгөөр баригдах нэг цэцэрлэг, нийт 20 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байснаас өнөөдрийн байдлаар 16 байршлын газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Баталгаажсан кадастрын зураг, гэрээ гэрчилгээ гараагүй байсан долоон байршлын асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн барилга барих газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа газрын гэрээ, кадастрын зураг батлагдан гарсан байршлуудын архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг батлуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс