Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эзэн хаан, ерөнхий сайд нарын эдэлж байсан тусгай онгоцыг зарах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

1991 оноос хойш Японы эзэн хаан, 14 ерөнхий сайдын гадаад айлчлалдаа хөлөглөж байсан Boeing 747-400 загварын нисэх онгоцыг тус улсын засгийн газар зарахаар болжээ.

Унтлагын болон угаалгын өрөө, ажлын өрөө, лонжоор тусгайлан тоноглосон 85 хүний суудалтай уг агаарын хөлгийг зарах үнэ $28 сая юм байна.

Онгоц нь хуучны загвартай ч элэгдэл маш бага, шинээрээ байгааг худалдах тухай зарлалд онцолжээ. Нийт 16,332 цагийн нислэг үйлдсэн нь ийм хуучны загварын нисэх онгоцонд ховор үзэгдэл юм байна.

 

Эх сурвалж: CNN