Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг "Эрмитаж"-д гаргах зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэжээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг "Эрмитаж"-д гаргах зардлыг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэжээ
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилготой "Дэлхийд тархсан монгол өв" төслийн хүрээнд "Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг гаргахаар боллоо.

Үзэсгэлэн энэ оны аравдугаар сард "Эрмитаж"-д гарах бөгөөд Монголын Эзэнт гүрний үеийн түүхийн ховор олдворууд, тэр дундаа Алтан ордны улсын үед хамаарах түүхэн дурсгалуудыг олны мэлмийд хүргэх юм. 

Түүнчлэн Үндэсний түүхийн музей болон Түүх археологийн хүрээлэнгээс тус бүр 10 үзмэрийг "Эрмитаж"-д хүргэн, үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөсөн байна. 

Эдгээрт шаардлагатай зардлуудыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.