Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах 191 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авав

ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр “Еврофарм” ХХК-ийн нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Уг тоног төхөөрөмжүүдийг  нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглана. 

Эмнэлгийн хэрэгсэл ариутгагч автоклав, эмийн хөргөгч, ариутгалын дизкамер, даралтын аппарат, сахарын аппарат, сахарын оношлуурын тест зэрэг зургаан нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авсан юм.

 

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Еврофарм” ХХК-ий ажилтан, алба хаагчид оролцлоо.

 


Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар