Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оны сонгууль хүртэл 6 сарын хугацаанд Монголчууд Фэйсбүүкээр 80 тэрбум төгрөгийн сурталчилгаа явуулжээ

Б.Ану
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон нийтийн санаа бодлыг өөрсдийн хүслээр залах, сонгуульд нөлөөлөх, хувьсгал хийх гэх зэрэг олон асуудлыг нийгмийн сүлжээ дагуулсаар байгаа.

Нийгмийн сүлжээ нь компани, бизнесүүдийн хувьд сурталчилгааны гол сувгийн нэг болоод буй.

Түүнчлэн улстөрчид, засгийн газрууд нийгмийн сүлжээг санхүүжүүлж өөрт ашигтай мэдээллээ түгээх, өөрийн болон нууц хаягуудаар ухуулга сурталчилгаа явуулах хэрэгсэл болгоод байна.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, 2016 оны эхнээс УИХ-ын сонгууль дуусталх хугацаанд Монголчууд Фэйсбүүкт 30 сая доллар буюу өнөөгийн ханшаар хагас жилийн дотор гэхэд 80 тэрбум төгрөгийн төлбөрт сурталчилгаа явуулжээ.

80 тэрбум төгрөгийн сурталчилгааны агуулгын задаргаа тодорхой бус ч үүнд бизнесийн байгууллагын сурталчилгаа, улстөрчдийн сонгуулийн сурталчилгаа зэрэг бүгд багтаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд нийт 498 буюу 500 орчим хүн нэр дэвшсэн байдаг. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх дүн мэдээ одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм.

Энэ тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тодруулахад, Монголчуудын нийлүүлсэн сурталчилгааны дүн, хэмжээг нягтлахаар ажлын хэсэг байгуулагдсан байгааг хэлж байв.

2020 оны сонгуулиар чухам ямар хэмжээний мөнгө ийнхүү гадагшлахыг таашгүй.

Ямартай ч ийнхүү Фэйсбүүк компанид төлсөн сурталчилгааны мөнгөний хариуд Монгол Улс тус компаниас нэг ч төгрөгийн татвар авдаггүй билээ.