2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
06:00
S31
07:00
S32
08:00
S30
09:00
S30
11°
10:00
S30
14°
11:00
S26
17°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S26
20°
15:00
S30
21°
16:00
S30
21°
17:00
S30
21°

Оросууд амиа алдсан цөмийн мэргэжилтнүүдээ оршууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ОХУ-ын Архангельск мужийн цэргийн баазад шинэ зэвсэг турших үеэр дэлбэрэлт болж, Росатом компанийн таван мэргэжилтэн амиа алдсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт тэднийг Москвагаас зүүн зүгт 400 км зайтай оршдог Саров хотод оршуулсан байна. Энэ хотод тэдний ажилладаг цөмийн судалгааны хүрээлэн оршдог юм.

Ослын үеэр туршилтын талбайн ойролцоо оршдог хотын агаарт цацраг туяаны түвшин 30 минутын хугацаанд хэвийн хэмжээнээс гурав дахин нэмэгдээд эргэж буурсан байна.

Цөмийн хөдөлгүүртэй Буревестник далавчит пуужинг турших үеэр осол болсон гэж барууны шинжээчид таамаглаж байна. Энэхүү шинэ зэвсгийг бүтээж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд мэдэгдэж байсан.

Оршуулгын үеэр Росатом компанийн захирал Алексей Лихачев амиа алдсан мэргэжилтнүүдийг салбарынхаа төдийгүй эх орныхоо бахархал байсныг онцлоод “Тэдний дурсгалыг хүндэтгэх хамгийн зөв арга бол шинэ зэвсэг бүтээх ажлаа үргэлжлүүлж, амжилтад хүргэх юм” гэж хэлжээ.

Өчигдөр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Оросын алдаанаас Америкчууд суралцах ёстойг бичсэн байна.

“Оросын ‘Skyfall’ дэлбэрснээс ойр орчмын агаар хордож, хүмүүс болгоомжилж байна. Энэ бол сайн зүйл биш!” гэж тэр бичжээ. Оросын Буревестникийг NATO “Skyfall” гэж нэрлэдэг юм.

Оросын засгийн газар яг ямар зэвсэг турших үеэр осол болсныг нууцалж байна.

Саров хотын захиргаа тус хотод хоёр өдрийн гашуудал зарлаж, мэргэжилтнүүдийг “улс орныхоо чухал ажил үүргийг гүйцэтгэж яваад амиа алдсан” гэж мэдэгджээ.

Росатом компаниас амиа алдагсдыг Алексей Вюшин, Евгений Коратаев, Вячеслав Липшев, Сергей Пичугин, Владислав Яновский нар байсныг зарласан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x