Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр тохиролцов

ikon.mn
2019 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.

2020 онд Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиох бөгөөд энэ ойг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам