Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван өдрийн эсэргүүцлийн ажиллагаа Хонг Конгийн нисэх буудалд эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хонг Конгийн тэмцэгчид тус хотын олон улсын нисэх буудалд цугларч, гурван өдрийн эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлжээ.

Тэмцлээ дэлхий дахины анхаарлын төвд оруулах зорилготой тэд олон хэл дээр бичигдсэн ухуулан таниулах материалыг Хонг Конгод ирж буй гадаадын зочдод үзүүлж, тарааж байгаа юм.

Хоёр сарын турш үргэлжилж байгаа эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид цагдаа нарын харгис үйлдлийг хараат бус шүүхээр шүүлгэж шийдүүлэх, гэмт хэргийн сэжигтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн буцаах, Бээжингээс томилсон Хонг Конгийн захирагч Кэрри Ламыг огцруулах зэрэг шаардлага тавьж байгаа.

Нэг үгээр хэлбэл Хонг Конгийн Бээжингээс хараат бус, бие даасан байдлыг хадгалах хүсэлтэй байгаа юм.

Харин эх газрын Хятадын эрх баригчид тэдэнд “галаар наадахгүй байх”, төв засгийн газрын тэвчээрийг шалгахгүй байхыг саяхан анхааруулаад байгаа.

Хонг Конгийн олон улсын нисэх буудлын захиргаа тэмцэл тайван замаар үргэлжилж байгаа тохиолдолд хэвийн горимд ажиллахаа мэдэгдсэн байна.

Өчигдөр АНУ-ын төрийн департмент Хонг Конг руу аялж байгаа иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

 

Эх сурвалж: BBC