Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаар мэдээлнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны Иргэний танхимд 

08:00-17:00 цагт “Тост,Тосон Бумба” үндэсний хэлэлцүүлэгийг иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулна.

Д.Сүхбаатарын талбайд 

10:00 цагт Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэргийг дахин шалгахыг шаардаж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас тайван жагсаал зохион байгуулна.

11:00 цагт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, болон их, дээд сургуулиудын захирлууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн явцтай танилцана.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд 

11:00 цагт Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлнэ.

Төрийн ордонд

11:30 цагт УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монгол арт галерейд

17:00 цагт МУ-ын гавьяат зураачдын хамтарсан уран бүтээлийн "Хөх тэнгэр" үзэсгэлэн нээлтээ хийнэ.