Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрлэн" голд живсэн хоёр иргэний нэгийнх нь цогцсыг олжээ

ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 14:40 цагийн орчимд 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б, 44 настай, эрэгтэй живсэн, мөн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар наймдугаар сарын 4-ний өдрийн 12:30 цагт  тус сумын харьяат Б, 48 настай, эрэгтэй ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагаар эрэл хийж байна.

 

Дээрх хоёр эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын нийт 34 алба хаагч, 4 завь, 2 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.