Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Малчид цаг агаарын мэдээллийг мессежээр хэрхэн авах вэ?

ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна.

Тус  систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. 

Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Зураг дээр хоёр удаа дарж, томоор үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг