Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пол Потын баруун гар 93 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1975-аас 1979 онд Камбожид тогтож байсан Пол Потын дэглэмийн үед “хоёрдугаар ах” гэгддэг байсан Нуон Чеа эмнэлэгт нас барсныг алабныхан мэдээлжээ.

Тэрээр 93 настай байсан бөгөөд 2018 онд НҮБ-ын дэмжлэгтэй шүүхийн шийдвэрээр бүх насаар хорих ял сонсоод шоронд хоригдож байсан юм.

Пол Потын дэглэмийн үед Маоист үзэлтэй Улаан Кхмерүүд тус улсын хоёр сая орчим иргэний амийг шууд болон шууд бусаар хөнөөсөн гэдэг.

Нуон Чеа нь тус дэглэмийн үзэл суртлын гол архитектор байжээ.

1979 онд Вьетнамын арми Пол Потын дэглэмийг унагасны дараа тэр өөрийн хүмүүсийн хамт уулархаг нутагт дүрвэж, партизаны дайн явуулж байв.

Дараа нь 1998 онд Камбожийн засгийн газар тэдэнтэй эвлэрлийн гэрээ байгуулж, Нуон Чеад өршөөл үзүүлж байжээ. Гэвч олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагаар 2007 онд Улаан Кхмерийн удирдагчдыг баривчилж, үйлдсэн гэмт хэргийг нь шүүх ажил эхэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC