Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таван хэлтэй, гоц ухаантан, эмч мэргэжилтэй Энэтхэг бүсгүй Английн Миссийн титмийг зүүжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Английн гоо бүсгүйг тодруулах арга хэмжээ зохион байгуулагдаж, тус тэмцээний түүхэнд анх удаа энэтхэг гаралтай эмэгтэй шалгарсан байна.

Английн Мисс болсон 23 настай Бхаша Мухержи нь Энэтхэгт төрсөн, есөн настайдаа гэр бүлийн хамт Британид ирж суурьшсан хүн юм байна.

Гоо бүсгүйн тэмцээнд оролцогчдын талаар хэвшмэл ойлголтыг эвдсэн Бхаша нь анагаах ухааны чиглэлээр хоёр их сургууль төгссөн, таван гадаад хэлтэй нэгэн ажээ.

 

Мөн түүний оюуны чадварыг илтгэсэн IQ оноо 146 хүрдэг нь албан ёсоор гоц ухаантны ангилалд орох үзүүлэлт юм байна.

Линкольншир муж дахь эмнэлэгт дадлагажигч эмчээр ажиллах урилга авсан тул Бхаша тэмцээний маргааш өглөө эрт шинэ ажилдаа орохоор явах гэж байгаагаа сошиал хуудсандаа бичжээ. Тэр үүрийн 4:00 цагт галт тэргэнд амжиж суух ёстой гэнэ.

“Энэ долоо хоног миний амьдралд олон өөрчлөлт авчирсан, амсхийх завгүй өдрүүд байлаа. Би өглөө шинэ ажлаа эхлэх ёстой. Ням гарагт шинэ хотод гэрээ нүүлгэх төлөвлөгөөтэй байгаа. Миний сэтгэл одоо маш их хөдөлж байгаа нь тэмцээнээс болсон уу, шинэ ажлаас болсон уу, хэлж мэдэхгүй байна” гэж Бхаша тэмцээнд түрүүлснийхээ дараа хэвлэлд ярьжээ.

Одоо тэр Английг төлөөлж Miss World тэмцээн оролцох юм.

 

Эх сурвалж: Telegraph