Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн түймрийн утаа ОХУ-ын 618 хот сууринг бүрхжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сибирьт шатаж буй ойн түймрийн утаа ОХУ-ын Алс Дорнод, Сибирийн нийт 618 хот сууринг бүрхээд байгааг тус улсын онцгой байдлын яам өнөөдөр мэдээлжээ.

“Красноярск, Иркутск, Буриад, Якут, Байгалийн чанадад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Эдгээр бүс нутгуудын 618 хот суурин түймрийн утаан дунд байна” гэж тус яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар түймрийг унтраахаар 9,000 хүн, 2,800 машин техник ажиллаж байгаа гэнэ.

Хоёр ширхэг Бериев Бе-200 агаар-уснаа явагч онгоц түймрийн голомтуудад сүүлийн 24 цагийн дотор 300 тонн ус цацсан байна. Мөн агаарын чанарыг хэмжих 118 станцыг утаанд автсан хот суурингуудад байрлуулсныг мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС