2020/02/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,761.69₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
18:00
S26
-6°
19:00
S26
-8°
20:00
S26
-9°
21:00
S29
-11°
22:00
S29
-12°
23:00
S29
-12°
00:00
S29
-13°
01:00
S29
-12°
02:00
S29
-12°
03:00
S29
-12°
04:00
S26
-12°
05:00
S26
-13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амгаланд зүүн бүсийн хангамжийн бааз байгуулжээ

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 8 сарын 1
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Ирэх өвлөөс нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм.

Гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг “Тавантолгой түлш” компани хүлээж байна. Тэгвэл тус компанийн түлшний нөөц өчигдрийн байдлаар 130 гаруй мянган тоннд хүрчээ.

Нийслэлийн айл өрхүүд өвлийн улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Энэ хэрэглээг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр солих боломжтой гэж тооцоолсон. Үүнд хүрэхийн төлөө тус компанийнхан ажиллаж байна. Шахмал түлшээ 500 цэгээр дамжуулан худалдаалж байгаа.

Үнийн хувьд 25 кг-аар савлагдсан түлш 3,750 төгрөг байх бол тонн нь 150 мянган төгрөг байна.

“400 АЙЛ ДУНД НЭГ ЦЭГ АЖИЛЛАНА”

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлшний цэгүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцлаа. Баянзүрх дүүргийн X хороо буюу Амгаланд зүүн бүсийн хангамжийн баазыг байгуулжээ.

Энэ талаар “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3,363 тоннын нөөцтэй байна. Энэ жил тус баазад 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.

Мөн Хотын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг сонсов.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг “Нам даралтын зуухтай айлд очиж, түлж үзсэн шаталт сайн байсан.

Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна” гэв.

Д.Мөнхжаргал: ДӨЛ УРТ БАЙГАА НЬ ШАТАЛТ САЙНЫГ ХАРУУЛЖ БАЙНА

ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-ийн сайжруулсан шахмал түлшний шаталтын процесст туршилт хийжээ. Ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлш хэрэглэж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын хэм нь 469, ширмэн дээрээ 235 хэм байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг удаадаа 4-6 цаг асна” гэлээ.

“ЯГ АРГАЛ ШИГ ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙ”

Мөн сайжруулсан түлшийг хадгалах үйл явц нэлээд асуудалтай байгаа юм байна. Усанд норвол шууд задардаг учраас “Тавантолгой түлш” компанийнхан нэлээд судалгаа хийж байгаа юм байна.

Эрдэмтэн судлаачдын баг ажиллаж эхэлсэн бөгөөд удахгүй сайжруулсан түлшний галлагааны болон хадгалалтын горимыг нэгдсэн журмаар гаргах юм байна. Энэ талаар тус компанийн ахлах зөвлөх доктор, профессор Г.Бадамхатан “Айл өрхүүд маань сайжруулсан түлшээ норгоод байж болохгүй.

Монгол аргаар бол яг аргал шиг л хадгалах хэрэгтэй. Эхний жил учраас алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг нь зөв туулах хэрэгтэй. Бидний ажилд иргэдийн оролцоо хандлага чухал байна.

Монгол Улсын иргэн бүр нийслэл хэмээн гэр орондоо өөриймсөг хандаж, утааг бууруулах арга шийдэлд сэтгэл нийлж оролцмоор байна” гэлээ.

x