Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг агаар: Нутгийн хойд хагаст хур бороо элбэгтэй байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны наймдугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст хур бороотой байна



Баруун аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 8 дугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны дундуур ихэнх нутгаар сэрүүснэ.



Төвийн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 8 дугаар сарын 1, 2-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 3, 4-нд ихэнх нутгаар бороо орно.

Салхи 2-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.



Зүүн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 8 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3,4-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 8 дугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.



Говийн аймгуудын нутгаар:  4-нд зарим газраар бороо, 3-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 3-4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус байна. 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.