Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дуудлагаар хүргэгчдийн бараг 30 хувь нь “үйлчлүүлэгчийн хоолноос амсдаг” гэж хариулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын нийтийн хоолны үйлчилгээний томоохон компани US Foods саяхан хоол хүргэлтийн аппликэйшнүүдийн хэрэглэгчид, ажилчдын дунд сонирхолтой судалгаа явуулж, үр дүнг нь танилцуулжээ.

Судалгаанд тус улсад хамгийн өргөн хэрэглэгддэг Uber Eats, Grubhub, DoorDash, Postmates хоол хүргэлтийн аппликэйшнүүдийн 1,500 гаруй хэрэглэгч, 500 орчим хүргэгчийг хамруулсан байна.

Судалгаанд оролцсон нийт хүргэгчдийн талаас илүү хувь нь ямар нэг байдлаар “хоолны үнэрт татагдаж, идэх дур хүсэл төрдөг” гэж хариулсан байна. 

Харин хүргэгчдийн 28 хувь нь захиалагчдад хүргэж байгаа хоолноос тэвчилгүй “хумсалдаг”-аа хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл бусдын хоолноос хулгайлж, идэх хүсэл төрдөг хүргэгчдийн талаас илүү нь өөрийгөө хориглож дийлдэггүйгээ үнэнчээр хүлээсэн байна.

Харин үйлчлүүлэгчдийн 21 хувь өөрийнх нь захисан хоолонд хүргэгчид “гар дүрсэн” гэж сэжиглэдэг гэсэн хариулт өгчээ.

Нийт үйлчлүүлэгчдийн 85 хувь нь ресторанууд хүргэлтийн хоолныхоо сав, баглаа боодолд ямар нэг лац тэмдэг тавьж, замаас нь хумслахаас сэргийлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider