Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨРЧИЛ: Барилгын аюултай бүсийг урьдчилан сэргийлэх хаалт, хамгаалалтаар хашаагүй байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 27
iKon.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн МХГ-аас Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт шалгалт явуулжээ. 

 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Шалгалтаар иргэн Б.Одгэрэлийн захиалгаар давхарлан баригдаж буй үйлчилгээний зориулалттай барилга нь олон зөрчилтэй байсан нь илэрсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 буюу Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт дахь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино гэснийг зөрчсөн байна. 

 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

“Тэрбиш” ХХК-ийн захиалгаар давхарлан баригдаж буй үйлчилгээний зориулалттай барилга дээр мөн үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар хашаагүй, тэмдэг тэмдэгэлээгүй зэрэг аюултгүй байдлыг хангаагүй байжээ. 

Уг шалгалт үргэлжлэн явагдаж байна.