Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж иргэн Ц.Уянгыг хоёр сая төгрөгөөр торгохоор болсныг иргэд эсэргүүцэж эхлэв

Б.Ану
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Твиттерт олон мянган дагагчтай, идэвхтэй жиргээч Ц.Уянгыг өөрийн жиргээнүүдээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдаж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газар үзжээ.

Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга Г.Байгалмаа Цагдаагийн Ерөнхий Газарт Ц.Уянгын зарим үзэл бодол нь Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байгаа асуудлыг шалгах хүсэлтийг гаргасан байна.

Үүний дагуу ЦЕГ-ын шалгалт явуулж Ц.Уянгын зарим үзэл бодлууд ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байна гэж тогтоож түүнийг зөрчлийн хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр, мөн твиттер хаягийг нь хаах арга хэмжээ авах тухайгаа ЦЕГ мэдэгджээ.

Энэ асуудлаас үүдэн Ц.Уянгыг хамгаалах байр сууриуд олон нийтийн сүлжээнд идэвхжээд байна.

Твиттер дэх байр сууриуд: