2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
09:00
S30
14°
10:00
S30
16°
11:00
S30
17°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S26
22°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн зээлийн үлдэгдэл 26% өсөж, 9.4 их наяд төгрөгт хүрчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгобанкнаас 2019 оны зургаадугаар сарын байдлаар эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав. 

Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт буюу М2 20.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 16.6 хувиар, өмнөх сараасаа 71 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ийнхүү буурахад төгрөгийн хадгаламж 350 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.  

Мөнгөний нийлүүлэлтийг эх үүсвэрээр нь задалж харвал: 

  • 54.1% нь төгрөгийн хадгаламж
  • 17.1% нь төгрөгийн харилцах
  • 14.5% нь валютын хадгаламж
  • 11.2% нь валютын харилцах дансан дахь мөнгө эзэлж байна. 

Зургаадугаар сарын байдлаар нийт хадгаламжийн хэмжээ 13.9 их наяд төгрөгт хүрснээс 83% нь иргэдийн хадгаламж байна. 

Харин тайлант хугацаан дахь нийт зээлийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 18% өсжээ. Тэр дундаа иргэдийн зээлийн үлдэгдэл 26 хувь өсөж, 9.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Иргэдийн зээлийн 37%-ийг орон сууцны, 34%-ийг цалин, тэтгэврийн зээл эзлэв. Харин байгууллагуудын зээл 10% өсөж, 8.5 их наяд төгрөг болжээ. 

Өнгөрсөн сард арилжааны банкууд 2.0 их наяд төгрөгийн зээл олгож, 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна

Нийт зээлийн 10.6 хувь чанаргүй зээл байгаа бол 4.1% нь хугацаа хэтэрсэн зээл.

Чанаргүй зээлийн үлдэгдлийн 

  • 16%-ийг уул уурхай, боловсруулах салбар 
  • 18%-ийг барилга 
  • 24%-ийг худалдааны салбарын зээл эзэлжээ.  

Зургаадугаар сард 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 46 хувь нь хөтөлбөрийн санхүүжилт бол 54%-ийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна. Ипотекийн зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 11.2 хувь болж өмнөх сараас 0.1, өмнөх жилээс 1.0% буурчээ. 

Иргэдээс татсан хадгаламж зургаадугаар сарын байдлаар 11.3%-ийн хүүтэй байсан бол байгууллагынх 11.0% байв. Шинээр олгосон зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 17.5 хувьтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1.7% буурсан үзүүлэлт аж. 

Төлбөрийн тэнцэл өнгөрсөн сард 456 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 136 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x