2020/07/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S32
26°
16:00
S32
26°
17:00
S32
26°
18:00
S32
25°
19:00
S32
23°
20:00
S32
21°
21:00
S31
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барина

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг

Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр баригдахаар боллоо. Дээрх төсөлд Польш улсын Засгийн газраас 9 сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хийх юм.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан байна. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зуржээ.

 

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг.
 
Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах  ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх аж.
 
Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

x