2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол 24 хувиар өсчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний зургаан сард нийт 2,968 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн 24,763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Хүснэгт 1. Өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдал

 

Орон нутгийн иргэд нийт 19,761 хүн, 3,765 автомашин ажиллаж, 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нийт нэг тэрбум төгрөг зарцуулжээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Онцгой байдлын байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 61 хүний амь насыг аварч, цогцос гаргах 15 удаагийн дуудлагад нийт 297 хүн ажиллаж 18 цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

 

Нас баралт: 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 112 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар өссөн байна.

 

Үүний 19 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд бөгөөд 12 хүүхэд гал түймэрт өртөж, долоон хүүхэд үер, усны осолд өртөж нас баржээ.

 
 

Хүснэгт 2. 2019 оны эхний зургаан сард бүртгэгдсэн аюулт үзэгдэл ослоор нас барсан хүн /насны бүлэг, хүйсээр /

 

Хүснэгт 3. 2019 оны эхний зургаан сарын аюулт үзэгдэл, ослын бүртгэгдсэн тохиолдол /бүс нутгаар /

 

 

Эх сурвалж: ОБЕГ

x