Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хятадын хамгийн урт хүнд даацын төмөр зам ирэх намар ашиглалтад орно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ВИДЕО: Хятадын хамгийн урт хүнд даацын төмөр зам ирэх намар ашиглалтад орно
Sara, ikon.mn - text to speech

Нүүрсээр баялаг Өвөр Монголын Ордос хотыг төв болон зүүн Хятадын аж үйлдвэрийн төвүүдтэй холбох төмөр замын аварга төсөл хэрэгжиж байна.

2018 оны гуравдугаар сард эхэлсэн Мэнхуа төмөр замын төсөл ирэх аравдугаар сард дуусах ажээ. Төсөл хэрэгжиж дууссанаар 1,837 км урт хүнд даацын төмөр зам Ордос хотоос зүүн Хятадын Жяньси мужийн Жиань хот хүртэл үргэлжлэх юм.

Замдаа элсэн цөл, уул нуруу, гол мөрнийг туулж байгаа Мэнхуа төмөр зам суурин газраар дайрахдаа тус бүр 300 тонны жинтэй аварга багануудыг дамнан үргэлжилжээ.

Хятадын хамгийн урт хүнд даацын төмөр замаар жил бүр 200 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо хийсэн байна.

Эх сурвалж: Xinhua News