2019/12/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,722.35₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-18°
18:00
S31
-14°
19:00
S31
-15°
20:00
S31
-16°
21:00
S31
-18°
22:00
S31
-19°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°
04:00
S31
-22°
05:00
S31
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүд аврах ажиллагааны даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Дархан салбар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран жил бүр “Зулзагын гол” хүүхдийн амралтын газрын амрагч хүүхдүүдийн дунд “Аврагч мазаалай” буухиа тэмцээнийг зохион байгуулдаг билээ.

Энэ жил хур бороотой өдөр таарсан хэдий ч хүүхэд багачууд маань тэмцээндээ идэвхтэй оролцож, таван өртөө дамжин даалгавраа амжилттай гүйцэтгэсэн байна.

Оролцогч хүүхдүүд:

  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх,
  • Нурангид дарагдсан нэрвэгдэгчийг авран гаргаж, аюулгүй цэгт зөөвөрлөх,
  • Тэсч амьд үлдэх өртөө буюу сэтгэлзүйн тусламж,
  • Бэлэн байдлын мэдлэгийн өртөө,
  • Гал унтраах өртөө гэсэн өртөөнүүдийг дамжин үүрэг гүйцэтгэж, хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаараа өрсөлджээ.

Түүнчлэн анхны тусламж  үзүүлэх, гарын дор материалаар аяга хийх, гал унтраах анхан шатныг мэдлэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 8-р захирамжийн дагуу хүн нэг бүрт байх үүргэвчний эд зүйлийн нэр, зориулалтыг мэдэж авч, мэдлэгийн хүрээгээ тэллээ.

Тэмцээний удирдамжийн дагуу 1, 2, 3 дугаар байр эзэлсэн 28 хүүхдийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

x