Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулсан зуслан амрагчдаа хүлээн авахад бэлэн боллоо

ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусад хүүхэд, залуусын адил бие даан зусланд амрах, зуныг шинэ найз нөхөдтэй болж, шинэ орчинд зугаатай өнгөрөөх боломж төдийлөн олдоод байдаггүй.

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үйлчлэл, хөдөлмөр зуслан" нь 2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын үйлдвэрлэл, хөдөлмөр зуслан”-гийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилийн зуслангийн үйл ажиллагааг нээж хүүхэд залуусыг хүлээн авахад бэлэн болоод байна.   

Тус зуслан нь тусгай асаргаа, хэрэгцээ шаардлагатай  дөнгөж төрсөн нярайгаас эхлэн  хөдөлмөрийн насанд хүрсэн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст зориулсан тэдний бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөдөлгөөн засал, хэл заслын дасгал, хөнгөн хөдөлмөрийн үйл ажиллагааны цогц бүхий тусгайлсан хөтөлбөртэй цор ганц ЗУСЛАН юм.

Зуслангийн 2019 оны үйл ажиллагааг Нобль Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин ажиллаж байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр сургалт зэрэг нийгмийн нэн шаардлагатай, орхигдож буй асуудал дээр анхаарал хандуулан тус төслийг санхүүжүүлж байна.

Мөн энэ жилийн зуслангийн бас нэгэн онцлог нь гэрийн нөхцөлд таримал ногоо ургуулахад ашиглах хөрс, үр зэргийг үйлдвэрлэн бэлтгэж, багцлан савладаг Tiny Garden ХХК-тай хамтран ажиллаж Зуслангийн хөтөлбөрийг илүү баяжуулсан билээ. 

Амрагч хүүхэд, залуус зусланд амарч байх хугацаандаа Tiny Garden ХХК-ны бүтээгдэхүүнүүдийг багцлан савлах зэргээр ажил хөдөлмөрт дадлагажих боломжтой боллоо. Уг савлагаа, үйлдвэрлэл нь аюулгүй байдлыг бүрэн хангасан, хөнгөн үйлдвэрлэл төдийгүй зуны хөдөлмөр зуслангийн цогц хөтөлбөрүүдтэй уялдаа холбоотой байх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус зуны хөдөлмөр зусланд хамрагдсанаар дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Эрүүл агаарт амарч, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох, мөн гэр бүлийнхэнд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах, хөгжүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах буюу ахуйн ур чадварыг нэмэгдүүлэх;
  • Нарийн мэргэжлийн болон яаралтай тусламжийн эмч нарын дор өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг тул гэр бүлийнхэн нь хүүхдэдээ санаа зоволгүй өөрсдөдөө цаг заваа зарцуулах;
  • Хүүхдийн эрүүл мэндийн онцлогт тохирсон бариа засал, хэл засал, IQ хөгжүүлэх хичээл, багаар ажиллах зэрэг олон төрлийн хөтөлбөртэй хичээлүүд;
  • Үнээний аж ахуйтай танилцаж байнгын давтамжтай хөнгөн хөдөлмөрийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр ажиллах,
  • Өөрийн үнээний аж ахуйгаас өглөө бүр шинээр авсан сүү, цагаан идээ, эрүүл хоол, хүнс хэрэглэх.

Бидний зүгээс хүүхдүүдийнхээ тав тухтай, аз жаргалтай, эрүүл амьдрах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, таатай эерэг орчныг бий болгох, тэдний сурч боловсрох хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлж санаа тавин ажилладаг бөгөөд цаашид ч хийж, хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөөд байна.  

Зуслангийн үйл ажиллагааг “Noble Group”LLC, “TINY GARDEN”LLC байгууллагууд дэмжин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын сурч боловсрох, хөдөлмөрлөх, ур чадварыг хөгжүүлэх зэрэг олон талт чадварыг хөгжүүлэхээр “NOBLE GROUP”LLC нь чухал үүрэг гүйцэтгэж тус төслийг дэмжин ажиллаж байна. 

Иймээс та бүхэн бидэнтэй хамтран ажиллах болон хөдөлмөр зусланд амрах хүсэлтэй бол бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 
 
 

 

Холбоо барих утас: 9999-2037