Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 7 сарын 23
iKon.MN

 ХХААХҮЯ-нд

09:00 цагт Монгол Улс, БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр, компаниудын удирдлагуудын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум болно

Төрийн ордонд

10:00 цагт  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Спортын төв ордонд

11:00 цагт  Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээ мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэл хийнэ.