Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны долоодугаар сарын 10-ны өдөр үл таних хоёр хүн орж, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, дайчлан баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.