Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 43.7 нь эмэгтэйчүүд

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагаст 17.7 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар буурчээ.

Гэмт хэргийн төрлөөр ангилан өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

  • Залилах гэмт хэрэг 14.9%,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 89.3%,
  • Авлигын гэмт хэрэг 12.8 дахин 
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 31.6%,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 37.0%,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 28.7%,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15.7 хувиар өссөн байна.

Харин гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар буурахад:

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.7%,
  • Хулгайлах гэмт хэрэг 36.7%,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 48.3%,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.9%,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13.6%-иар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
 
Үндэсний статистикийн хороо

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний хагаст 17.2 мянга болжээ. Үүний 5.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 43.7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хагас жилд 102.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 26 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.3 (1.2%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.7 (70.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 
Үндэсний статистикийн хороо

Түүнчлэн гэмт хэргийн улмаас хагаст 4.5 мянган хүн гэмтэж, 509 хүн нас барсан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 12.9 хувиар буурч, нас барсан хүн 7.2 хувиар өссөн байна.

 
Үндэсний статистикийн хороо

Харин эхний хагаст улсын хэмжээнд 54.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үетэй харцуулахад өссөн үзүүлэлт юм.

16 болон түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэргийн улсын дундаж, хагас жилд 82 болж, өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар буурсан байна.