Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Америк хүүхдүүд YouTube од болох хүсэлтэй бол Хятад хүүхдүүд сансрын нисгэгч болох хүсэлтэй гэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ирэх Бямба гарагт хүн төрөлхтөн анх удаа саран дээр хөл тавьсны 50 жилийн ой тохиох гэж байна.

1969 оны долдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын сансрын нисгэгч Нэйл Армстронг дэлхийн дагуулын хөрсөн дээр алхаж, тухайн үеийн хүүхэд залуучуудын үлгэр дууриал болж байжээ.

Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан өнөөдрийн хүүхдүүдийн мэргэжил сонголт ямар болсныг харуулах судалгааг Harris Poll байгууллага зохион байгуулсан байна.

Ингэхдээ АНУ, Британи, Хятадын 8-12 насны 3,000 хүүхдийг хамруулжээ.

Тэднээс сансрын нисгэгч, хөгжимчин, тамирчин, багш, YouTube од буюу Vlogger гэсэн таван ажил мэргэжлийн алийг нь сонгох хүсэлтэйг асуухад АНУ, Британий хүүхдүүдийн дийлэнх нь YouTube-ийн од болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Харин Хятад хүүхдүүдийн дийлэнх нь сансрын нисгэгч болохыг илүүд үзжээ.

 

Хятад хүүхдүүдийн хувьд 56 хувь нь сансрын нисгэгч, 52 хувь нь багш, 47 хувь нь хөгжимчин, 37 хувь нь мэргэжлийн тамирчин, 18 хувь нь YouTube-чин болно гэж хариулсан байна.

Америк, Британи хүүхдүүдийн хувьд 29/30 хувь нь YouTube-чин, 26/25 хувь нь багш, 23/21 хувь нь мэргэжлийн тамирчин, 19/18 хувь нь хөгжимчин, 11/11 хувь нь сансрын нисгэгч болно гэж хариулжээ.

Судалгааны үр дүн бүх хүүхдийн сонирхлыг харуулж чадахгүй ч шинэ үеийнхний мэргэжил сонголтын чиг хандлагыг харуулж чадсан гэж дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider