Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХУРДАН МОРЬ: 190 гаруй хурдан соёолон гарааны зурхай руу хөдөллөө

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаан эхлэхэд бэлэн болж, хүлэг морьд гарааны зурхай руу хөдөллөө. Соёолон насны морьд 22 км-т шандас сорих юм.

Энэ жил нийт 247 ажнай бүртгүүлснээс 190 гаруй нь гарааны зурхай руу хөдөлж байна.

Өнгөрсөн жилийн наадмаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсайханы хүү Билигүүдэйн хонгор халзан үрээ Түрүү магнайд хурдалсан бол Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ аман хүзүүдэж байв.