2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
12°
00:00
S40
15°
01:00
S40
14°
02:00
S29
14°
03:00
S26
13°
04:00
S26
13°
05:00
S40
13°
06:00
S26
13°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
13°
10:00
S26
14°
11:00
S26
14°

Дээд монгол, Халимаг оюутнуудад "Цахим Өртөө-МУИС нэрэмжит монгол туургатан оюутны тэтгэлэг" олгоно

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Цахим Өртөө Сүлжээ"-ний 20 жилийн ойг тохиолдуулан “Цахим Өртөө Холбоо" ТББ-ын зүгээс Монгол угсаа гаралтай нэг дээд монгол, нэг халимаг сурагчийг МУИС-д суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлснээ өнөөдөр зарлалаа.

Тодруулбал, Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс 2019-2024 хичээлийн жилд МУИС-тай хамтран Цахим Өртөө-МУИС  нэрэмжит монгол туургатан оюутны тэтгэлэг хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөрийн зорилтот бүлэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяалалтай халимаг түмэн, БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн харьяат дээд монголчууд байх ажээ.

Тус бүр нэг ахлах сургууль төгсөгчид Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах бүтэн тэтгэлэг олгох бөгөөд Монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт таван жил үргэлжилнэ.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ: Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд таван жилийн сургалтын төлбөр (таван жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтжээ.

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО: Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорх байдлаар тодорхойлж байна:

  • Ирээдүйд өөрийн улс орны удирдагчид, манлайлагчид болох хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч монгол туургатан залуусыг Монгол улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт шалгарсан залуусыг орчин үеийн Монгол улсын нийгэм, соёл, үнэт зүйлстэй танилцах боломжийг олгох;
  • Халимаг, Дээд монгол, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршид тус тусын улс орны Монгол угсаат ард зоныг Монголын ард түмэнтэй харилцан холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн амжилт, хувь хүний хөгжлийг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Дээд монгол, Халимагийн ард түмэн, засгийн газар, институтын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Цахим Өртөө Холбооны товч танилцуулга

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 10,000 гаруй гишүүд, дэмжигчдийг цахим сүлжээгээр нэгтгэсэн, монголын хамгийн анхны social network бол Цахим Өртөө Сүлжээ бөгөөд анх 1999 онд байгуулагдсан цагаас хойш 20 жил болжээ.

Өнгөрсөн хугацаанд тэд дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монголчууд болон Монголч түмнийг цахим ертөнцөөр нэгтгэн холбож, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй оюунлаг залуусын хүрээллийг бий болгож, тэдний авьяас чадвар, эрдэм мэдлэг, хамтын хүчийг эх орныхоо хөгжил дэвшилд үр өгөөжтэйгээр ашиглах зорилго дор үйл ажиллагаагаа чиглүүлж, олон төсөл, арга хэмжээг зохион байгуулж ирсэн байна.

Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс тус байгууллагын 10 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд 2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, Афганистан улсын иргэн, хазара үндэсний Мэгдад Салехи, Захра Бахш, Гулам Аббас нарыг шалгаруулж, МУИС, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д бакалаврын хөтөлбөрт бүтэн тэтгэлэгтэйгээр суралцуулсан.

Одоогоор төгсөгч Захра Бахш нь АНУ-ын Массачуссетс дахь Кларкын их сургуульд магистрт суралцаж, Мэгдад Салехи Нью-Йоркт ажиллаж амьдарч, Гулам Аббас Швейцарь улсад магистр хамгаалж, тус улсын Женев хотноо олон улсын байгууллагад амжилттай ажиллаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан гурван залуугийн амьдралд тохиосон томоохон өөрчлөлт, амжилтуудыг Цахим Өртөө Холбоо, МУИС-аас олгосон тэтгэлэг, дэмжлэггүйгээр төсөөлөх аргагүй юм.

Монголын эзэнт гүрнээс хойшхи олон зуун жилийн түүхийн нугачаанд дэлхийгээр тархан суурьшсан Монгол угсаатнаа дэмжих, байнгын хэлхээ холбоог хөгжүүлэх зорилготой энэхүү сайн үйлсийн санаачлагыг дэмжиж, Монгол улсын ууган их сургууль МУИС-ийн харьяа сургуулиудад нэг дээд монгол, нэг халимаг оюутныг сургах сургалтын зардал, оюутны байрны төлбөрийг чөлөөлж, хамтран ажиллаж байна.

x