Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хүрэлбаатар: Үндэсний сурын харваа нийт 40 сум харвадаг онцлогтой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа нээлтээ хийлээ.  

“Өвөг дээдсээс уламжилж ирсэн Монгол түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд мэргэн харваачдын хувь нэмэр үнэлж баршгүй их билээ.

Энэ жилийн Үндэсний их сурын харвааны Урианхай сурын харваанд 170 харваач, Буриад сурын харваанд 200 харваач, өсвөрийн хүүхдийн харваанд 178 мэргэн харваач хүүхэд, Үндэсний их сурын харваанд 540 мэргэн харваач оролцож байна. Нийт 1,088 мэргэн харваач энэ жил цэц мэргэнээ сорьж байна хэмээн Үндэсний их баяр наадмын Үндэсний их сурын салбар холбооны орлогч дарга Х.Батжаргал хэлэв.

Хамгийн ахмад харваач 78 настай, хамгийн залуу нь гурван настай

Үндэсний сурын харвааны талаар Монголын Үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар “Энэ жил Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ үзэж байна. Үүнээс эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач байгаа.

Мөн хамгийн ахмад харваач нь 78 настай, хамгийн залуу нь гурван настай байна. Үндэсний сурын харваа нь баяр наадмын тухай хуультай харваа юм. Нийтдээ хана харваанд 20, хашаа харваанд 20 буюу нийт 40 сум харвадаг онцлогтой” гэлээ.   

Үнэдэсний Сурын харваанд:

  • Дархан мэргэн 3
  • Даяар дуурсагдах мэргэн 2
  • Даян мэргэн 6
  • Улсын мэргэн 17
  • Хүндэт мэргэн 4
  • Гоц харваач 11
  • Гарамгай харваач  13
  • Спортын мастер, аймгийн мэргэн 186
  • Спортын мастер 100 
  • Спортын дэд мастер 71 гэх мэт цолтой харваачид тус тус оролцож байгаа аж.