Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Раллид оролцож буй тамирчны арын албаны болон "Prius" машин мөргөлдөж, нэг монгол эмэгтэй амиа алджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" раллид оролцогчид өнөөдөр Алтанбулагийн хилээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орж ирсэн билээ.

Тус уралдаанд оролцож буй Японы тамирчны арын албаны болон "Toyota Prius" маркийн машин Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын замын эргэдэг хэсэг дээр мөргөлдөж, нэг монгол эмэгтэй амиа алдсан харамсалтай осол өнөөдөр 15:00 цагийн орчимд гарсан байна.

Машинд явсан бусад хүмүүсийн тухайд нэг эмэгтэй болон бага насны хоёр хүүхэд хүнд гэмтсэнийг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэжээ. Эмэгтэйн биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.

Японы таван иргэний тухайд дөрөв нь гэмтсэн байна. Тэднийг мөн Дархан-Уул аймгийн эмнэлэг рүү хүргэсэн бөгөөд тус аймгийн цагдаагийн байгууллага ослыг шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.