Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

АРИГ банкны шинэ өргөө үүдээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Арилжааны ууган банкуудын нэг болох Ариг банк нь  харилцагч нартаа үйлчилгээгээ ойртуулан, салбар нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж Чингис Хаан нисэх онгоцны буудалд “Нисэх”  харилцагчийн өргөөгөө шинээр нээж харилцагчдадаа үйлчилж эхэллээ.

Тус харилцагчийн өргөө нь  гадаад дотоод төлбөр тооцоо, харилцах хадгаламжийн данс, цахим банкны үйлчилгээ зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай үзүүлэхээс гадна, гадаад дотоодын жуулчдад зориулан валют арилжааг ханшийн таатай нөхцлөөр санал болгож, 24 цагийн турш харилцагчид үйлчилхээрээ онцлог ажээ. 

 

Дашрамд дурьдахад тус банк нь  Монголын Банк Санхүүгийн салбарт Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 болон  Харилцагчийн сэтгэл ханамжийн  ISO 10002 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч анхны банк бөгөөд Нийгмийн хариуцлагаараа  тэргүүлэгч, Тогтвортой санхүүжилтийн манлайлагч байгууллага билээ.  

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.