2019/07/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B30
УЛААНБААТАР
23°
|
17°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S32
25°
16:00
S32
25°
17:00
S32
25°
18:00
S32
24°
19:00
S32
23°

Налайх дүүргийн 97 жилийн ойн их баяр наадам боллоо

ikon.mn
2019 оны 7 сарын 7
iKon.MN

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн их баяр наадам өчигдөр боллоо.

Баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олондоо хандан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жилийн наадам Налайхчуудын хувьд онцлог сайхан болж байна. Учир нь та бид бүхэн өөрсдийн хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл, хамтын хүчээрээ спорт талбайгаа тохижуулж, Төрийнхөө их баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэж байгаад би баяртай байна.

Мөн Нийслэлчүүд болон Налайхчуудын хувьд энэ жил бүтээн байгуулалт, хөдөлмөр бүтээл ундарсан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлсэн, олон сайхан төсөл хөтөлбөрүүд өрнөж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгалт, дөрвөн эгнээ 20.9 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг та бүхэн мэднэ. Үүний зэрэгцээ Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, иргэд оршин суугчидаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон ажлууд бидний хамтын хүчээр бий болж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд Налайхынхаа цэлгэр хөндийд налайтал сайхан наадацгаагаарай гэж ерөөе” хэмээлээ.

Түүнчлэн хотын Захирагч айраг, түрүүнд хурдалсан соёолон насны морьдын бай шагналыг гардуулсан юм. Мөн баяр наадамд зориулан барьсан албан байгууллага, хороодын гэр, асраар зочилж, дүүргийн иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг нь сонсов.

Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдан, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x