2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10:00
S32
11°
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
20°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп 18 дугаар зуунд Америкт нисэх буудал байсан тухай яагаад ярьснаа тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 6
iKon.MN

Пүрэв гарагт буюу долдугаар сарын 4-нд АНУ-д тусгаар тогтнолын баярын өдөр тохиож, Дональд Трамп ард иргэддээ хандан нэг цаг орчим хугацаанд илтгэл тавьсан юм.

Тэрээр өөрийн зэвсэгт хүчинд хүндэтгэл үзүүлсэн агуулгатай үг хэлэхдээ Америкийн хувьсгалын үеэр эх орончид Британий колоничлогчдын мэдэлд байсан нисэх буудлуудыг эзлэн авч, баатарлаг гавьяа байгуулж байсан тухай ярьжээ.

Америкийн хувьсгал нь 18 дугаар зууны сүүл үеийн (1775 он) хэрэг явдал бөгөөд үүнээс зуу гаруй жилийн дараа хүн төрөлхтөн анх удаа нисэх онгоц зохион бүтээж байсан юм.

Тиймээс хүмүүс Трампыг түүхэн үндэслэлгүй зүйл ярилаа хэмээн шүүмжилж байв. Маргааш нь сэтгүүлчид Трампаас яагаад ийм зүйл ярьсныг нь асууж тодруулжээ.

Трамп телепромптер буюу хэлэх үгийг нь харуулдаг дэлгэц борооны улмаас эвдэрч, цээжээрээ ярихаас өөр аргагүй болсон гэж тайлбарласан байна.

“Борооны ус телепромптерыг эвдсэн байх. Би хэлэх үгээ маш сайн мэдэж байсан тулдаа гайгүй гарлаа. Гэхдээ бэрхшээл тохиолдсоныг үгүйсгэхгүй” гэж Дональд Трамп ярьсан юм.

Тэрээр хэлсэн үгэндээ ганц ийм алдаа гаргаагүй байна. Илтгэлийнхээ бас нэг хэсэгт Америкийн Хувьсгалын дайныг 1812 оны дайнтай хольж хутган ярьжээ.

Энэ жилийн тусгаар тогтнолын баярын үеэр Трамп зэвсэгт хүчнээ магтан дуулж, зарим танк техникийг нийтэд үзүүлж, сөнөөгч онгоцнуудыг Вашингтоны тэнгэрт нисгэж үзүүлсэн юм.

 

Эх сурвалж: AFP

 

x