Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Японы “7-Eleven” дэлгүүрийн сүлжээ хакеруудад үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг алджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Япон даяар үйл ажиллагаа явуулдаг “7-Eleven” дэлгүүрийн сүлжээ үйлчлүүлэгчдийнхээ онлайн дансыг хакеруудад алдсанаас их хэмжээний хохирол хүлээжээ.

Энэ долоо хоногийн эхээр тус сүлжээ бэлэн бус төлбөр тооцооны шинэ аппликэйшныг зах зээлд танилцуулсан юм. Гэтэл удалгүй уг аппликэйшны хамгаалалтыг нэвтэлсэн хакерууд нийт 900 орчим үйлчлүүлэгчийн дансанд байсан 55 сая иенийг ($510,000) хулгайлжээ.

“7-Eleven” сүлжээ онлайн үйлчилгээгээ зогсоож, үйлчлүүлэгчдийнхээ хохирлыг барагдуулахаа амлаад байна.

Нууц үгээ солих хүсэлтийг эзнийх нь өмнөөс явуулаад хариуг нь өөр имэйл хаягаар хүлээж авах аргыг хакерууд хэрэглэсэн болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.

 

Эх сурвалж: BBC