2019/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,661.76₮
B30
УЛААНБААТАР
21°
|
17°
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
15°
01:00
S29
19°
02:00
S29
17°
03:00
S29
16°
04:00
S26
15°
05:00
S26
15°
06:00
S26
16°
07:00
S26
17°
08:00
S26
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
19°
12:00
S26
18°

Засгийн газар хилээр амьд мал гаргах ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацсан гэв

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Хилээр амьд мал гаргахыг зогсоосон Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, эдгээр холбоо Монгол Улсаас мал амьдаар экспортлох Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн зургаадугаар сарын 10-нд мэдээлэл хийсэн бол 2019 оны долоодугаар сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар амьд мал хилээр гаргах тухай гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон билээ. 

Тэгвэл ийнхүү тогтоолуудыг хүчингүй болгохдоо У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 318 дугаар тогтоолыг зориуд орхисон хэмээн дээрх холбоод шүүмжилж байгаагаа илэрхийлсэн юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн эл тогтоол нь Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай аж.

Тиймээс амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацаж, цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Монголын махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж хэллээ. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутгийн Засаг дарга нар гарал үүслийн гэрчилгээнүүд бичиж өгч, шууд болон шууд бусаар эл үйл ажиллагаанд оролцож байгааг тэд мөн шүүмжлэв. 

БНХАУ-тай амьд мал гаргах хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын хооронд протокол зурж баталгаажуулж, амьд мал гаргах үйл ажиллагаа төрийн удирдлага дор нууц зохион байгуулалттай хийгдэх боллоо гэдгийг мэдээлэв. 

 
x