Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Алипэй царайгаар баталгаажуулж төлбөр төлөхөд “гоё” харагдуулдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гар утасныхаа нүүрний камерыг санамсаргүй идэвхжүүлчихээд өөрийнхөө царайг харж, цочих явдал түгээмэл байдаг.

Хүмүүс зураг авхуулах ямар ч бэлтгэлгүй байх үеийнхээ царайг харах дургүй, харсан ч сэтгэл дундуур үлддэг байна.

Энэ шалтгаанаар гар утаснаас төлбөр төлөхдөө царайгаа таниулж (Face recognition) баталгаажуулах сонголтыг ихэнх хүн хийдэггүй ажээ.

Тэгвэл Хятадын онлайн худалдааны Алибаба компанийн Алипэй үйлчилгээ энэ байдлыг засахын тулд царайгаар таниулахдаа “гоо сайхны фильтер” ашигладаг болох гэж байгааг зарлажээ.

Өөрөөр хэлбэл гар утаснаас төлбөр төлж буй хүмүүс царайгаар баталгаажуулахдаа өөрийн “аятайхан гарсан зураг”-ыг хардаг болно.

Саяхан Хятадын зах зээлд явуулсан судалгаанд оролцогчдын 60 хувь нь царайгаар таних систем өөрийг нь муухай харагдуулдгаас хэрэглэхгүй байхыг хичээдэг гэж хариулжээ.

Тиймээс “гоо сайхан технологийн шинэ дэвшлийг аварна” гэдэгт Алибаба итгэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Engadget